Тэрэлж, Скай ресортоос гадна тусгай чиглэлд нэмэлт автобус гаргана

Тэрэлж, Скай ресортоос гадна тусгай чиглэлд нэмэлт автобус гаргана

Сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн зүгээс гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу Тэрэлж болон Скай ресорт руу нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн. Цаашид нэмэлтээр зургаан чиглэлд тусгай зориулалтын автобус гаргахаар төлөвлөж байгаа талаар НОК-оос холбогдох албаны хүмүүс танилцуулгадаа дурдсан байна. Жуулчны баазууд руу хүргэх тусгай маршрут "Офицеруудын ордон - Тэрэлж" чиглэлд зорчих автобусны үнэ том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр, "Сүхбаатарын талбай - Скай ресорт" чиглэлд том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөгөөр зорчиж байгаа юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд