Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхон аймгийн Баян-Өндөр суманд айлын нам даралтын зуух дэлбэрсний улмаас нэг иргэний толгой, гар нь түлэгджээ.
Энэ талаарх дуудлага мэдээлэл Орхон аймгийн онцгой байдлын албанд 12.24-ний өдрийн 23:08 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байжээ.
Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.