Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОХУ-ын Казань хотноо “Цоохор ирвэсийг судлах, хамгаалах, хамтран ажиллах” сэдэвт олон улсын хурал болж өндөрлөжээ.
"Дэлхийн цоохор ирвэсийг судлах, хамгаалах. Казань хотноо болсон "Хүчээ нэгтгэе" сэдэвт уулзалтад Татарстаны Экологийн сайд Александр Шадриков болон Монгол Улсын Байгалийн нөөцийн яам, ОХУ-ын Байгалийн нөөцийн яам, "Татнефть" ХК-ийн төлөөлөгчдийн уулзалт болжээ.
Уулзалтын үеэр ОХУ, Монгол, Татарстаны Байгаль орчны сайд нар уулзаж ярилцсан байна. Ярианы гол сэдэв нь Монголоос ОХУ-д бэлэглэсэн дөрвөн ирвэсийг шилжүүлэн авах тухай асуудал байсан талаар ОХУ-ын “Вечерная Казань” хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд өгсөн бэлэг буюу дөрвөн цоохор ирвэсийг тус улсад шилжүүлэх гэрээг боловсруулж байгаа аж. Одоогийн байдлаар хэзээ шилжүүлэн авах нь тодорхойгүй байгаа ч Монголоос авсан дөрвөн ирвэсийн хоёр ирвэсийг Красноярскийн “Роев ручей” амьтны хүрээлэн, үлдсэн хоёрыг Алтайн БНУ-ын “Ирвэс” төвд илгээх юм байна. Мөн “Ирвэс” төвд Киргизээс авч ирсэн гурван цоохор ирвэс, Пермийн амьтны хүрээлэнгээс ирсэн Батыр гэх нэг эр ирвэс байдаг аж. Улмаар тус төвийг түшиглэн цоохор ирвэсийг судлах, хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна. ОХУ-д 87 цоохор ирвэс амьдардаг тухай бичжээ.
Эх сурвалж: Вечерная Казань