Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2025 оны эхний хоёр сарын хугацаанд Улсын хэмжээнд 10194 гэмт хэрэг гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 мянгаар буюу 34.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн эл гэмт хэргийн дийлэнх буюу 8617 нь хөнгөн, 1577 нь хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Өнгөрсөн оны мөн үеэс хөнгөн гэмт хэрэг 32.5 хувиар өссөн бол хүнд гэмт хэрэг 48.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Улсын хэмжээнд 2025 оны эхний хоёр сард Эрүүгийн хуулийн 10.1-10.6 дугаар заалтад хамаарах Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 265 бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 35.2 хувиар буюу 69-өөр нэмэгдсэн үзүүлэл аж.
Үүнээс хамгийн их буюу 49 нь Баянзүрх дүүрэгт бүртгэгджээ. Зүйл заалтыг тодруулбал,
- 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах - 8-25 жил хүртэлх жилийн хорих
- 10.2 дугаар зүйл. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах - 1-5 жил хүртэлх хорих
- 10.3 дугаар зүйл. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах - 2-8 жил хүртэлх хорих
- 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх - 2-8 жил хүртэлх хорих
- 10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах - зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох - нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.