Сэлэнгэ аймагт айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ

Сэлэнгэ аймагт айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ

Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт нутагладаг малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол гарчээ.

Иймд иргэд, малчид анхаарал сэрэмжээ сайжруулж, хүүхдээ малд ганцааранг нь явуулахгүй байх, харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх, машин, мотоциклээ асахад бэлэн байлгахыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Сонирхуулахад, өнгөрсөн онд идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол улсын хэмжээнд нийт 114 гарсан байдаг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд