Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагдаагийн байгууллагад энэ сарын 18-19-ны шилжих шөнө 01:00 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Хүн буудаж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар иргэн И нь эхнэр Д-тэй маргалдаж, галт зэвсэг ашиглан гурван настай хүүхдээ буудаж гэмтээн, өөрийгөө буудаж амиа хорлосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Хүүхэд нь эмнэлэгийн байгууллагын тусламж үзүүлэхээр явах замдаа нас баржээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.