Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын сангийн зээл, тэтгэлэгээр гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцсан ч гэрээний үүргээ биелүүлэгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй хүмүүсийн мэдээллийг энэ сард багтаан Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэхээр ажиллаж байгааг дээрх сангаас мэдээллээ.
Гадаадын их дээд сургуульд суралцсан 1121 хүн 200 тэрбум, дотооддоо боловсрол эзэмшсэн 13 мянга орчим иргэн 14 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, дипломоо аваагүй байгаа ажээ. Эдгээр сурагчид 3 дугаар сардаа багтаан зээлээ төлөхгүй бол Төвбанкны "хар жагсаалт"-д оруулна.