Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024 оны сонгуулийн кампанит ажлын үеэр амласан Боловсролын яамыг татан буулгаж эхлэх тушаалд гарын үсэг зурлаа.
Пүрэв гарагт захирамжид гарын үсэг зурсныхаа дараа Дональд Трамп "Бид аль болох хурдан энэ яамыг татан буулгана. Энэ байгууллага бидэнд ашиг тусаа өгөхгүй байна. АНУ боловсролдоо аль ч улс орноос илүү их мөнгө зарцуулдаг хэр нь сурагчдын амжилтын түвшин доогуур байна" гэжээ.
Цагаан ордноос гаргасан нэмэлт тайлбараар Трампын засаг захиргаа хуулийн хүрээнд Боловсролын яаманд цомхотгол хийх аж. Холбооны засгийн газрын зардлыг багасгах хүчин чармайлтын нэгэн адил Трампын энэхүү тушаал хууль эрх зүйн сорилтуудтай тулгарах магадлалтай. Боловсролын яамыг бүрэн татан буулгахын Конгрессын зөвшөөрөл шаардлагатай бөгөөд хууль тогтоогчид энэ шийдвэрийг батлах магадлал туйлын бага юм.
Гэсэн ч Трампын засаг захиргаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтийг зогсоосон шиг Боловсролын байгууллагын санхүүжилт, ажиллах хүчийг ихээхэн хэмжээгээр бууруулах нь тодорхой.
Боловсролын яамны төсвийн дийлэнх хэсгийг холбооны буцалтгүй тусламж, зээлийн хөтөлбөрүүд бүрдүүлдэг байна.
АНУ-д Боловсролын яам байгуулагдсанаас хойших 45 жилийн хугацаанд тус улс нэг сурагчид бусад улсаас илүү өндөр зардал гаргадаг хэдий ч АНУ сурлагын амжилтын тал дээр жагсаалтын сүүлийг мушгиж байна гэж Трамп мэдэгджээ.
Үүнээс өмнө Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт АНУ-ын Боловсролын яам хүүхдүүдийн боловсролд хохирол учруулж, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж байсан хэмээн мэдэгдэж байсан юм.
1979 онд байгуулагдсан тус яамны үйл ажиллагаанд өнгөрсөн хугацаанд нийт гурван их наяд гаруй ам.доллар зарцуулсан байна.