Украины “Длинный Нептун” далавчит пуужин Москвад цохилт өгөх чадвартай

Украины “Длинный Нептун” далавчит пуужин Москвад цохилт өгөх чадвартай

Украины “Длинный Нептун” далавчит пуужин Москвад цохилт өгөх чадвартай хэмээн Америкийн цэргийн шинжээч Исаак Зайтц цэрэг, дайны тоймоор дагнадаг “19FortyFive” сэтгүүлд бичжээ. Шинэчилсэн “Нептун” нь бараг л дууны хурдтай (331 м/с, 1193 км/цаг), нэг мянган км-ийн тусгалтай тул Москва дахь байнд хүрэх чадвартай аж. Хамгийн гол нь “Урт Нептун”-ыг идэвхтэй ашиглах зориг зүрх Киевт байгаа эсэхэд цэргийн шинжээч эргэлзэж байна. “Нептун”-аар Москвад цохилт өгвөл Орос ч хариуг нь барьж “Орешник” зэрэг супер хүчтэй пуужингаар Киевийг харваж магадгүй, энэ бүх эрсдэлийг бодолцсон Украины эрх баригчид шинэчилсэн пуужингаар Москваг довтлох эсэхдээ эргэлзэж байх магадлалтай хэмээн бичжээ. 

Новая ракета ВСУ «Длинный Нептун»: заявление Зелинского, характеристики,  ответ России: Политика: Россия: Lenta.ru

 

2024 оны арваннэгдүгээр сарын 21-нд ОХУ нэн шинэ “Орешник” пуужингаар Украины Днеприйг довтолсон юм. 12380 км/цаг хурдтай гэх энэ пуужин радар, пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд өртдөггүй, замд нь өрсөж унагана гэсэн ойлголт байхгүй супер пуужин хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж байв.
Москва агаараас эсэргүүцэн хамгаалах найдвартай системтэй гэдгийг цэргийн шинжээч дурдаад “Длинный Нептун” пуужинг нефть боловсруулах үйлдвэр болон эсрэг талын бөөн, бүлэг цэргийн эсрэг хэрэглэх магадлалтай гэжээ. 
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский “Урт Нептун”-ыг аль хэдийнэ хэрэглэж туршсан, мөн гурван мянган км нисэх чадвартай нисгэгчгүй довтолгооны төхөөрөмжийг ч хэрэглэсэн хэмээн гуравдугаар сарын 17-нд мэдэгдсэн юм. Шинэчилсэн пуужин байндаа туссан, үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа гэдгээ тэрээр хэлжээ. Украины арми ОХУ-ын Туапсинскийн нефть боловсруулах үйлдвэрийг довтлохдоо “Урт Нептун”-ыг хэрэглэсэн байж магадгүй байна. 

“Нептун” пуужинг зөвлөлтийн үеийн хөлөг онгоц эсэргүүцэх Х-35 пуужин дээр үндэслэн тусгал, чиглэх системийг нь сайжруулан бүтээжээ. Урт нь таван метр, 38 см өргөнтэй, 870 кг жинтэй. 150 кг байлдааны сум, тэсрэх бодис тээх чадалтай МС400 турбо хөдөлгүүртэй. Тусгал нь анхандаа 200 км байсан ч шинэчлэн сайжрууж 1000 км болгосон хэмээн мэдээлж байна. “Нептун”-ыг анх 2015 онд Киевийн “Зэвсэглэл, аюулгүй байдал” үзэсгэлэн дээр танилцуулж, 2016 оны гуравдугаар сард анхны туршилтыг хийжээ. 2021 оны гуравдугаар сард Украины зэвсэгт хүчний зэвсэглэлд багтаж, 2022 онд анх хэрэглэжээ. Хөдөлгүүрийн “Мотор Сич”, өөрийгөө удирдагч хошууны “Радионикс”, навигац, зүг чигийн системийн “Арсенал СДП ГП” зэрэг Украины компаниуд “Нептун”-ы бүтээн байгуулалтад оролцсон байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд