Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Техник технологи, интернэтийн хязгааргүй орчин иргэдийн амьдралыг хялбарчилж, хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд цахим сүлжээ, төлбөр тооцоо, санхүүгийн үйлчилгээ зэрэг асар өргөн боломж, сонголт, эерэг дэвшлүүдийг бий болгосон билээ. Гэвч цахим сүлжээ дэлхий нийтийг хэрсэн эрин дэх зохисгүй сошиал медиагийн хэрэглээ нь дэлхий дахины өмнө тулгамдаад буй нэгэн том асуудал болсон. Уг асуудал манай улсыг ч тойрсонгүй. Тодруулбал, сүүлийн жилүүдэд манай улсад цахим сүлжээ иргэдийн төдийгүй улсын эрх ашиг, аж амьдралд ч нөлөөлөх болжээ.
Монгол Улс Азидаа фэйсбүүк хэрэглээгээр тэргүүлдэг бөгөөд идэвхтэй 2.5 сая хаяг бүртгэлтэй байна. Гэвч үүний талаас илүү нь буюу 1.5 сая нь хуурамч хаяг байгааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас мэдээлж байна. Хуурамч хаягтай хэрэглэгчдийг ялган таних амархан. Жишээлбэл, тодорхой зураггүй, хаягаа тогтмол ашигладаггүй амьд бус харилцаатай, хуурамч и-мэйл ашигладаг, facebook.com вебсайтын хаягийг facebook.mn, facehook.com гэсэн хуурамч нэршлээр холбосон байдаг. Хуурамч хаяг, нэр нүүрээ нуусан хүмүүсийн зарим нь гадаад орноос, тэнд ажиллаж, амьдардаг хүмүүс байдаг бол зарим нь зорилготойгоор хэн нэгнийг харлуулах, онилох зорилготой байдаг аж. Бүр тулгамдсан асуудлаа хуурамч хаяг буюу хуурамч нэгнийг бий болгосноор шийддэг дадал зуршил нийгэмд бий болж байгаа гэнэ. Хуурамч хаяг ашиглах, түүндээ донтох нь нэг төрлийн сэтгэл зүйн шинэ асуудал болж байгаа бол нөгөө талд нэр нүүрээ нуусан хуурамч хаягаас түгээх мэдээлэл нь нийтийн сэтгэцэд нөлөөлөх хэмжээнд хүрэх, хүргэх аюултайг сэтгэл зүйчид байнга анхааруулж байна.
Монголд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгээр насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний 10 хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгийн сэжигтэй гэх хариу гарчээ. Монгол хүнд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгт сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тайлбарлаж боломгүй биеийн шаналгаа, нойрны эмгэгүүд, архаг ядаргаа зэрэг эмгэгүүд ордог. Эдгээр эмгэгүүд ихэвчлэн стрессийн шалтгаантай үүсдэг байна. Монголчууд өнөөдөр ухаан сөхөөгүй фэйсбүүкдэж, сэтгэгдэл бичиж, учир утгагүй хараал зүхэл урсгаж дэлгэцийн цаанаас дэвсэлдэг болсон нь сүүлийн хэдэн жил тод ажиглагдана. Жишээлбэл, өдөр бүр сенсаацтай, хэрэгтэй, хэрэггүй мэдээллийн их урсгал нь өөрийн мэдэлгүй хүмүүсийг стресстэхэд хүргэж байна. Мөн гар утасны хэт их хэрэглээ нь нойрны эмгэг тусах гол шалтгаануудын нэг болсон.
Хүний хөгжил, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ
2024 онд манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларыг давж, Монгол Улс ядуу буурай орны жагсаалтаас гарлаа. Харин улс орны хөгжлийн тулгуур багана хүн амынхаа сэтгэл зүй, ёс суртахуун, үнэлэмжид анхаарахгүй бол нэг л болохгүй нь. Сошиалаар дүүрэн асуудал ярина. Болох зүйл нэг ч байхгүй. Дээрээс нь хуурамч хаяг нээж асуудлаа бичдэг, тэрнээс үүдэлтэй сэтгэл зүйн эмгэгүүд ч үүсээд эхэлсэн нь хамгийн аюултай.