МУИС харааны бэрхшээлтэй оюутнуудад зориулсан “Брайл

МУИС харааны бэрхшээлтэй оюутнуудад зориулсан “Брайл" хаягтай боллоо

МУИС нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг дэмжих, суралцах орчныг хүртээмжтэй болгох, сургуулийн бүхий л нийгмийн харилцаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх, амжилттай суралцахад нь шаардлагатай орчин нөхцөлийг үе шаттай сайжруулж байгаа билээ. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч нэг бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хичээлийн тохируулга хийдгээс гадна МУИС-ийн номын санд сургалтын тохируулга бүхий аудио төхөөрөмж болон брайл номын булантай “Ярьдаг, сонсдог номын сан”-г тохижуулан ажиллуулж ирсэн юм.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайл бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайл бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан бөгөөд Монгол Улс 2019 онд “Монгол брайл бичгийн стандарт”-ыг баталсан байна.

МУИС-д суралцаж буй харааны бэрхшээлтэй суралцагчдын мэдлэг боловсрол эзэмших, тухайн орчинд суралцахад тулгарч буй аливаа саад бэрхшээлийг арилгаж хүртээмжтэй суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор МУИС-ийн Багш оюутны хөгжлийн төв, Номын сангийн байрыг стандартын дагуу брайл хаягтай болголоо



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд