Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийслэл хотод зохион явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх “Сэрэмж” арга хэмжээний хүрээнд Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 224 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 159 нэгжээр буюу 41,5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Энэ долоо хоногт илрүүлсэн онцлог хэргээс дурьдвал: ОХУ-ын иргэн В.Н.А нь ченж нараас гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас худалдан авч улсын хилээр гаргах гэж байсан хууль бус үйлдлийг таслан зогсоож, мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утаснаас шалгалтын явцад Нийслэл хотод 2025 оны 03 дугаар сард үйлдэгдсэн дээрэм, хулгайлах гэмт хэргийн замаар алдагдсан олон тооны гар утас болохыг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.