Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ-ын коллежид суралцдаг хоёр монгол оюутан хар тамхины хэрэгт холбогдож, шоронд хоригдох ял авчээ.
Тодруулбал, Энэ сарын 24-ний өдөр Сөүл хотын Зүүн дүүргийн шүүх Эрүүгийн хэргийн 11 дүгээр хэлтэс хар тамхитай тэмцэх тухай хууль зөрчсөн хэргээр яллагдагчаар татагдсан коллежийн монгол оюутан 25 настай А, 22 настай Б нарт тус бүр гурван жил зургаан сар, нэг жил зургаан сарын хорих ял оноосон байна. Мөн тэдэнд хамтран 15 сая воны торгууль төлөхийг үүрэг болгосон байна.
А гэгч этгээдийг өнгөрсөн оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэл Кёнги мужийн Уйжонбү, Дүндүчон зэрэг хойд бүс нутагт зургаан удаа метамфетамин болон синтетик марихуаныг нуун дарагдуулж, байршлын мэдээллийг дамжуулсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Мөн шалгалтын явцад А нь өнгөрсөн оны эхээр хар тамхины наймаачин ноён С-ээс Telegram-аар дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх саналыг хүлээн авч, ноён Б-г нэгдүүлсэн болох нь ил болжээ. Улмаар Б нь өнгөрсөн оны наймдугаар сард нийт дөрвөн удаа А-гийн гэмт хэрэгт оролцсон нь тогтоогдсон байна.