Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар ОБЕГ (Онцгой байдлын ерөнхий газар)-аас мэдээлэл хийлээ.
Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
Ойрын өдрүүдэд дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт ой хээрийн түймрийн 5, шар өвс шатсан 6 дуудлагаар ажиллаж унтраалаа. Цаг агаарын хувьд тогтворгүй өдрүүд үргэлжлэхээр байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч эрс хүйтэрнэ.
Хурандаа ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Ц.Нямбаяр:
2024 он гарсаар нийт 28 удаагийн ойр хээрийн түймэр бүртгэгдсэн. Одоогоор нийт 887 га ой, 1,390 мянган га хээрийн талбай, 39 гэр, 75 хашаа, 15 сууц, 6 автомашин, 6947 бог, 569 бод мал, 7200 орчим боодол өвсөн шатсан хохиролтой байна.
11 нь аянга, 4 нь автомашины оч баригчгүй, үнс нурмаас 4, өвөлжөө өтөг бууцнаас 4, хил дамнаж 4, иргэдийн болгоомжгүй үйлдлээс 62 удаа түймэр гарсан байна. Иймд иргэд анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.