Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нд эхэлнэ

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нд эхэлнэ

Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 31-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сурагчдын амралтын хуваарийг хот, хөдөөгийн сургуулиудад ялгаатай тогтоодог билээ. 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад сурагчид бие даалтын долоо хоногтой болсон.

Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног энэ сарын 31-ний өдрөөс буюу ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ хугацаанд танхимаар хичээллэхгүй бөгөөд музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах ажээ.

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт ирэх дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлж 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд