Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унаж осолджээ

Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унаж осолджээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унажээ.

  Орон нутгийн цагаар өчигдөр орой 18:29 цагийн үед Сөүлийн Гандонг дүүргийн нэгэн бага сургуулийн ойролцоо авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна. Нурахын өмнөхөн замын хажуугаар явсан машины жолооч мөн бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. 

  Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

  Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

                                                                                                                                     

                                                                                                                                                      Эх сурвалж: The Korea Times



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд