Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын "Цов" гэдэг газар иргэн Э /30 настай, эмэгтэй/ гуравдугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Э /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн “Хутаг-Уул” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олжээ.