“ЭНЕРЖИ РЕСУРС”-ын нүүрснээс “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” компани татгалзлаа

“ЭНЕРЖИ РЕСУРС”-ын нүүрснээс “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” компани татгалзлаа

"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ний баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн,  хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. 

 Энэ сарын 17-ны байдлаар "Эрдэнэс тавантолгой" ХК-н уурхайгаас эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-н үйлдвэрийн талбайд буулгасан байна. Энэхүү баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хийж эхлүүлжээ.  

2019 оноос хойш “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн нүүрсний уурхайгаас угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэж байсан бол энэ сараас татгалзаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрс ашиглахаар болжээ. 

Баяжуулсан чанартай нүүрс агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад эерэг үр дүн авчирна гэж талууд харж байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд