О.Амгаланбаатар: Чанартай сайн хууль гаргахад судалгаанд  багадаа 100 сая төгрөг ордог

О.Амгаланбаатар: Чанартай сайн хууль гаргахад судалгаанд багадаа 100 сая төгрөг ордог

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар сарын 20 саян урамшуулал хаанаа ч хүрэлцэхгүй байгаа. Тиймээс урашууллыг  100 сая төгрөг болгохыг шаардсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ хүрээнд өөрөөс нь тодрууллаа.

Тэрээр "УИХ-ын гишүүний үйл ажиллагааны зардал тусдаа, цалин бол 4-5 сая төгрөг орчим авч байгаа.

Нэгдүгээрт тойрогтоо ажиллах, хуулийн төсөл боловсруулахад маш их тооцоо судалгаа хийдэг. Түүнээс биш Их хурлын гишүүн аваад кармалдаг зүйл биш.

Чанартай сайн хууль гаргаад эргээд ард иргэдэд ээлээ өгөхийн тулд судалгаа хийхэд багадаа 100 сая төгрөг ордог юм байна лээ.

Энэ мөнгө нь хүрэлцэхгүй байна гэдэг л агуулгаар ярьсан боловч мушгиад сард 20 сая төгрөг авдаг нь багадаад 100 саяыг авмаар байна гэж хэлсэн мэтээр гуйвуулсан" гэв.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд