Зарим аймаг сумдын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсооно

Зарим аймаг сумдын шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр явуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор зөвхөн нөхөн сонгууль явуулах хэсгүүдэд иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн зогсоох юм.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох жагсаалтад дараах аймаг, сумдууд багтах юм.

  • Баянхонгор аймаг,
  • Дархан-Уул аймаг,
  • Баян-Өлгийн аймгийн Ногоон нуур сум,
  • Булган аймгийн Баян-Агт, Бугант, Бүрэгхангай, Гурван Булаг, Дашинчилэн, Орхон, Рашаант, Сайхан, Хишиг-өндөр, Хутаг-Өндөр зэрэг 10 сум,
  • Говь-Алтай аймгийн Бугат, Эрдэнэ сум,
  • Говьсүмбэр аймгийн Шивээговь сум,
  • Дорноговь аймгийн Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан сум
  • Дархан-Уул аймгийн Шарын сум
  • Дорнод аймгийн Баяндун, Хөлөнбуйр сум,
  • Дундговь аймгийн Адаацаг, Сайхан-Овоо, Өлзийт сум,
  • Орхон аймгийн Баян-Өндөр сум,
  • Өвөрхангай аймгийн Нарийнтал сум,
  • Сүхбаатар аймгийн Халзан сум,
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баруунбүрэн, Жавхлант, Орхонтуул, Сайхан, Сүхбаатар, Шаамар сум

Шилжилт хөдөлгөөнийг 2025.06.23ны өдрөөс сэргээх аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд