Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэх нь өвчлүүлэх эрсдэлтэй

Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэх нь өвчлүүлэх эрсдэлтэй

Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 70 төрлийн нян бактер байдаг. Бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний өвчин, арьсны харшил үүсгэх, чих хамар хоолойн өвчинд өртөмтгий болгох зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн зарим тохиолдолд хүүхдэд амиа алдсан тохиолдол гарч байсан. Тиймээс бага насны хүүхдийг аль болох үнсэхгүй байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг үнсэх үед амьсгал болон шүлсээр дамжин амьсгалын замын халдварт өвчин болоод өөр бусад төрлийн өвчин халдварлах боломжтой. Тэр тусмаа нярай хүүхдийг огт үнсэж болохгүй учир нь нярай хүүхдийн дархлааний систем дөнгөж хөгжиж байдаг тул ямар нэгэн нян бактерийг эсэргүүцэх чадамж сул тул маш хурдан өвчилдөг.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд