Групп сунгахад хөдөлмөрийн чадвар алдсан хүн бүр биеэр очих шаардлагагүй болжээ

Групп сунгахад хөдөлмөрийн чадвар алдсан хүн бүр биеэр очих шаардлагагүй болжээ

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Эрүүл мэндийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулжээ. Даатгуулагч иргэн хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд цахим мэдээлэлд тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цаг богиносгох, хөдөлмөрийн нөхцөл солихоор зохицуулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын мэдээллийг холбогдох байгуулалтай цахимаар үнэн зөв, шуурхай солилцох асуудлыг шийдвэрлэжээ. 

 

Цаашид группт орсон хүн бүрийн хөгжлийн бэрхшээл болон хөдөлмөрийн чадвар алдалтыг аймаг, дүүрэг бүрт байгуулсан зөвлөлөөр оруулж, биеэр ирэхийг шаардахгүй.

Харин олон улсын жишигт нийцүүлэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өөр аймаг, дүүрэг, мэргэжлийн салбар зөвлөлийн эмч тогтоодог болох юм. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд