Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын хэмжээнд хөрсний чанарын хяналт шинжилгээг 501 цэгт хийж байна. Улаанбаатар хотод 107 цэгт жил бүр, аймгийн төвүүдэд 394 цэгт хоёр жил тутам хяналт шинжилгээний ажлыг зохион байгуулдаг. Хөрсний чанарын хяналт шинжилгээг 2024 онд Улаанбаатар хотын 107, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 233 цэгт хийсэн. Цаг уур, орчны шинжилгээний газар нь хөрсөнд агуулагдах хүнд металлын шинжилгээг Хөрс, шинжилгээнд дээж авахад тавигдах ерөнхий шаардлага MNS 3298:1991 стандартын дагуу авч “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарттай харьцуулан үнэлнээ, дүгнэлт гаргадаг.
УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ ЧАНАР
Улаанбаатар хотын 9 дүүргийн хөрсний чанарын хяналт шинжилгээний 102 цэгээс дээж авч хөрсөн дэх хүнд металлууд болох кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, стронцийн агууламжийг рентгенфлоурсценцийн спектрофотометр багажаар тодорхойлжээ.
БАГАНУУР ДҮҮРЭГ
Багануур дүүргийн 2024 оны 9 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж хар тугалга 29.5 мг/кг, хром 24 мг/кг, цайр 77.4 мг/кг, зэс 15.6 мг/кг, стронций 185 мг/кг буюу мөнгөн ус, кадмий илрээгүй байна. Багануур дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, стронций хэтрээгүй байна.
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
Багахангай дүүргийн 2024 оны 5 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж кадмий 1.4 мг/кг, хар тугалга 28.4 мг/кг, мөнгөн ус 0.2 мг/кг, цайр 146.9 мг/кг, зэс 27.4 мг/кг, стронций 433.2.0 мг/кг буюу хром илрээгүй. Багахангай дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, стронций хэтрээгүй байна.
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
Баянгол дүүргийн 2024 оны 7 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж кадмий 0.3 мг/кг, хар тугалга 19.4 мг/кг, хром 0.4 мг/кг, цайр 116.9 мг/кг, зэс 29.2 мг/кг, стронций 489.3 мг/кг буюу мөнгөн ус илрээгүй байна. Баянгол дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, стронций хэтрээгүй байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Баянзүрх дүүргийн 2024 оны 19 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж кадмий 0.3 мг/кг, хар тугалга 27.9 мг/кг, хром 12.5 мг/кг, цайр 194.2 мг/кг, зэс 28.1 мг/кг, стронций 590.2 мг/кг буюу мөнгөн ус байна. Баянзүрх дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр цайрын агууламж “Халдвартын эмнэлэг” цэгт 582.5 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин их, “Кино үйлдвэр” цэгт 1317 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их, хар тугалганы агууламж “Цагаан чулуут хогийн цэг” цэгт 144 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.4 дахин их байна. Кадмий, мөнгөн ус, зэс, хром, стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.
НАЛАЙХ ДҮҮРЭГ
Налайх дүүргийн 2024 оны 4 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж хар тугалга 29.3 мг/кг, хром 27.6 мг/кг, цайр 91.6 мг/кг, зэс 18.1 мг/кг, стронций 308.4 мг/кг буюу кадмий, мөнгөн ус илрээгүй байна. Налайх дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, стронций хэтрээгүй байна.
СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ
Сонгино хайрхан дүүргийн 2024 оны 20 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж хар тугалга 27.1 мг/кг, хром 28.3 мг/кг, цайр 101.9 мг/кг, зэс 21.9 мг/кг, стронций 283.6 мг/кг буюу кадмий, мөнгөн ус илрээгүй. Сонгинохайрхан дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс стронций хэтрээгүй байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ
Сүхбаатар дүүргийн 2024 оны 18 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж хар тугалга 28.9 мг/кг, хром 28.0 мг/кг, цайр 120.4 мг/кг, зэс 22.5 мг/кг, стронций 272.9 мг/кг буюу кадмий, мөнгөн ус илрээгүй. Сүхбаатар дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс стронций хэтрээгүй байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
Хан-Уул дүүргийн 17 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж кадмий 0.3 мг/кг, хар тугалга 25.4 мг/кг, хром 30.7 мг/кг, цайр 149.0 мг/кг, зэс 26.3 мг/кг, стронций 574.5 мг/кг буюу мөнгөн ус байна. Хан-Уул дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр “Харгиа” цэгт хромын агууламж 487 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.2 дахин их, цайрын агууламж 303.6 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин их, хар тугалга, мөнгөн ус, зэс, хром, стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
Чингэлтэй дүүргийн 8 цэгийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр дундаж агууламж хар тугалга 26.5 мг/кг, хром 12.5 мг/кг, цайр 108.2 мг/кг, зэс 23.3 мг/кг, стронций 331.5 мг/кг буюу кадмий, мөнгөн ус илрээгүй. Чингэлтэй дүүргийн хөрсний хяналт шинжилгээний дүнгээр стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс стронций хэтрээгүй байна.
ДҮГНЭЛТ:
Улаанбаатар хотын 107 цэгт кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс стронций зэрэг 7 хүнд металлын шинжилгээ хийхэд 4 цэгт буюу нийт цэгийн 3.7 хувьд хүнд металлын бохирдол илэрсэн байна.
Баянзүрх дүүрэгт цайрын агууламж “Халдвартын эмнэлэг” цэгт 582.5 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин их, “Кино үйлдвэр” цэгт 1317 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4.4 дахин их, хар тугалганы агууламж “Цагаан чулуут хогийн цэг” цэгт 144 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.4 дахин их байна.
Хан-Уул дүүргийн “Харгиа” цэгт хромын агууламж 487 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3.2 дахин их, цайрын агууламж 303.6 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин их байна.
Бусад дүүргийн хөрсөнд кадмий, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс стронций хөрсний чанарын MNS 5850:2019 стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.
ОРОН НУТГИЙН ХӨРСНИЙ ЧАНАР
Хөрсний чанарын хяналт шинжилгээг аймгийн төвүүдийн 394 цэгт хоёр жил тутамд хийж байна. Хөрсний чанарын хяналт шинжилгээг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн 307 цэгт 2024 онд хийсэн байна. Тус шинжилгээний дүнгээр дээрх 16 аймгийн 6 аймагт (Булган, Говь-Алтай, Завхан, Орхон, Увс, Ховд) буюу 37 хувьд хүнд металлын бохирдол илэрсэн. Булган аймгийн “Зүүн түрүүн рашаан”, “Асрамжийн газар”, “Зүүн түрүүн ачуутын уулзвар” цэгт стронцийн агууламж 900-947 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-1.2 дахин их, Говь-Алтай аймгийн “Цаг уурын хашаан дотроос” цэгт хар тугалганы агууламж 197 мг/кг буюу 1.9 дахин их, “ТМ сургууль”, “I арван жилийн сургууль”, “Махан зоорь”, “Шинэ алтай зах” цэгт хромын агууламж 191.2-312.5 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.2-2 дахин их, Завхан аймгийн “Цэргийн анги” цэгт цайрын агууламж 322.7 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1 дахин их, Орхон аймгийн “Трактортой хөшөө”, “ГОК-ийн 10-р цэцэрлэг”, “”ТЭЦ”, “Төмөр зам”, “ЕБС-ийн 3-р сургууль”, “Дэнжийн гадаад хэлний сургууль”, “Солонго зах” “Эрдмийн харуулын байр” цэгт 103-942 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-9.4 дахин их, Увс аймгийн “Хүнсний зах”, “Дулаан арьс шир” цэгт 320.9-617.4 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.1-2.1 дахин их, Ховд аймгийн “Бадамлах дөл дулааны цахилгаан станц” цэгт кадмийн агууламж 5.4 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.8 дахин их, хар тугалганы агууламж 137 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.3 дахин их, цайрын агууламж 756.4 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их байна.