Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АНУ даяар Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачдыг албадан гаргах бодлогыг эсэргүүцэн "Hands Off” жагсаал өрнөлөө. Эсэргүүцлийн жагсаал нийслэл Вашингтон хот болон 50 муж улсад өрнөсөн байна.
Жагсагчид засаг захиргааны шийдвэрүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Тодруулбал, олон мянган төрийн албан хаагчийг халсан, цагаачдыг албадан гаргасан, трансжендер хүмүүсийг хамгаалах үйл ажиллагааг хумьсан, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийн санхүүжилтийг танасан зэрэг шийдвэрүүдийг эсэргүүцжээ.
Уг жагсаалыг зохион байгуулагчид АНУ-ын 50 муж даяар 1200 байршилд жагсаал хийхээр төлөвлөсөн бөгөөд өчигдөр /2025.04.05/ Бостон, Нью-Йорк, Чикаго, Лос Анжелес, Вашингтон хотуудад олон хүн цугларч, Д.Трампын бодлогыг эсэргүүцсэн байна...
Мөн жагсаалын зохион байгуулагчид мэдэгдэлдээ Трамп болон түүний тэрбумтан зөвлөх Илон Маск нарыг "Тэд бидний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдээлэл, ажлын байр, үйлчилгээ гэх мэт өөрсдийн гарт хүрч болох бүх зүйлийг авч байна. Тэднийг зогсоохыг дэлхий нийтээр зориглож байна. Энэ бол хямрал, одоо үйлдэл хийх цаг нь болсон" гэж мэдэгдсэн юм.
эх сурвалж: www.Politico.com