Үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, хулгай хийсэн этгээдийг илрүүлжээ

Үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, хулгай хийсэн этгээдийг илрүүлжээ

Хуваалцах Жиргэх

Үнэт эдлэлийн дэлгүүрийн хаалгыг эвдэн орж, хулгай хийсэн этгээдийг илрүүлжээ. Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах  нэр бүхий үнэт эдлэлийн дэлгүүрээс  алтан бөгж 50 ширхэг, алтан хос ээмэг 50 ширхэг, монетон бөгж 50 ширхэг, алтан аяга 2 ширхэг зэрэг алт монетон эдлэл хулгайлсныг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлжээ. Улмаар эзэн холбогдогчийг олж тогтоон алдагдсан эд зүйлсийг бүрэн хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг гудамж талбайд байршуулсан камерын хяналтын тусламжтайгаар илрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд