Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон нийтийн сүлжээнд цацагдсан иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг элэгний хорт хавдар гэсэн оношоор нас барсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягтын үндэслэн бүртгэсэн байна. Иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг түүний төрсөн эцэг нь бүртгүүлж, нас барсны 986 тоот гэрчилгээг хүлээн авчээ.
Хэргийг эргэн сануулахад "Орон сууцанд захиалга авна" гэж иргэдээс их хэмжээний мөнгө залилсан Т гэгч этгээдэд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Учир нь "хэрэг үйлдэгч Т гэгч нь нас барсан" гэх тодорхойлолтыг УБЕГ-ын ажилтнаар хуурамчаар хийлгэж, шүүхэд хүргүүлсэн байсан юм. Энэ талаар хохирогч иргэд мэдээлсэнээр ил болсон.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсны бүртгэлийг:
- иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа,
- иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр,
- нас барсан шалтгаан тухай шүүх эмнэлгийн дүгнэлт ,
- гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэрийн аль тохирохыг үндэслэн хөтөлдөг.
Улсын бүртгэлийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагатай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамны дундын мэдээллийн санг ашиглан "Нас барсны бүртгэл"-ийг бүртгэдэг.