Цаасан дээрх  “Хүннү” хотын Захирагч М.Батбаяр 422 саяаар тавилга авахаар тендер зарлажээ

Цаасан дээрх “Хүннү” хотын Захирагч М.Батбаяр 422 саяаар тавилга авахаар тендер зарлажээ

Хуваалцах Жиргэх

   Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах шав тавьснаас хойш нэрийг нь хоёр ч удаа өөрчилж, удирдлагыг нь гурван удаа сольж, 70 гаруй хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан хэрнээ ажил нь огтхон ч урагшлаагүй, газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтэц зэрэг суурь асуудлыг нь ч бүрэн шийдээгүй цаасан дээрх Хүннү хот юм. Тэгвэл Засгийн газар "Хүннү хот"-д дахин нэг дарга томилж, улсын төсвөөс цалинжуулаад нэг сар орчмын хугацаа өнгөрч буй. Тодруулбал Соёлын дэд сайд асан М.Батбаяр "Хүннү хот"-ын захирагчаар томилогдоод үүрэгт ажилдаа оржээ. Ийнхүү цаасан дээрх  Хүннү хотын өнөөх захирагч М.Батбаяр тавилга, тоног төхөөрөмж авахаар 422 сая төгрөгийн тендер зарласан байна. Тодруулбал, суурь нь ч тавигдаагүй байгаа “Хүннү” хотын Захирагчийн алба тавилга, төхөөрөмжтэй болох гэнэ.

М.Батбаярын хувьд Хэнтийн аймгийн харьяат, Соёлын яам, Хөшигтийн хөндийд удирдах албан тушаал хашиж байсан нэгэн юм.

 

                                                                                                                                                                  hurts.mn 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд