Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдад гарсан ой, хээрийн түймрийн асуудлаар мэдээлэл сонсож, холбогдох арга хэмжээтэй танилцан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт өчигдөр /2025.04.28/гарсан ой, хээрийн түймрийн голомтод ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 271 албан хаагч, 30 автомашинтайгаар ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын иргэд, Дархан-Уул аймгийн иргэд ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд хүч нэмэгдүүлэн оролцож байгаа юм.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг танилцуулгадаа Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид /2025.04.28/ ажиллаж байна. Түймэр гарсан нутагт салхи 12 м/с хүрч хүчтэй салхилж байгаа учраас цурманд оруулсан түймэр эргээд асах, түймрийн тархац нэмэгдэх тохиолдол гарч байгааг онцоллоо.
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт гарсан түймрийн голомт руу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас 30 алба хаагч, гурван автомашинтай өнөө өглөө хөдөлжээ. Тус түймэрт урьдчилсан байдлаар Хушаат суманд хоёр гэр, гурван өвөлжөө, нэг ковш өртөж шатсан байна.