Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Охидын хамтлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж яваа Foux хамтлагийн гишүүн Халиун болон "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны нэгдүгээр улирлын оролцогч Тами нар үерхлээ зарласан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ.
Тэд өөрсдийн инстаграм хуудсаараа дамжуулан БНХАУ-ын Бээжин хотноо хамтдаа цагийг өнгөрөөж буй зургаа зүрхэн эможитой хамтатган оруулсан нь ийнхүү үерхэж буй гэх мэдээлэл гарахад хүргэсэн бөгөөд тэд ч харилцаагаа хүлээн зөвшөөрч, баяр хүргэсэн хүмүүст талархаж буйгаа илэрхийлсэн байна.
Тэдний хувьд 10 гаруй насны зөрүүтэй. Тамигийн хувьд "Хонмоно" брэндээ үүсгэн байгуулж, чамгүй амжилттай яваа нэгэн. Foux хамтлагийн хувьд ирэх тавдугаар сард Япон улсад хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа ажээ.