Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жирэмсний хяналтын карт, амбулаторын карт, эрүүл мэндийн даатгал, жор, дүрс оношлогооны дүгнэлт, вакцины лавлагаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг цахимд шилжүүлэхээр болжээ. Энэхүү долоон төрлийн үйлчилгээг өмнө нь цаасаар авдаг байсан бол одоо иргэдийн цаг болон мөнгийг хэмнэх, элдэв чирэгдэл учруулахгүй байх боломж бүрдэж байна. Цахимд шилжүүлэх энэхүү арга хэмжээ 2023-2027 оны хоорондох хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд өнөөдөр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар гарын үсэг зурсан юм. Дашрамд дурдахад, манай улсын эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалалд чиглэсэн хөтөлбөрт НҮБ-ын Хүүхдийн сангаас 670 мянган ам.доллараар санхүүжүүлнэ.