Швед улс НАТО-д элсэнэ

Швед улс НАТО-д элсэнэ

Унгарын парламент өчигдөр Шведийн хүсэлтийг соёрхон батласнаар олон жилийн турш төвийг сахисан статустай байсан тус улс Умард Атлантын цэргйн эвсэлд нэгдэх боломж нээгдлээ. 2022 онд Орос-Украины дайн эхлэхэд Швед улс НАТО-д элсэх хүсэлт гаргасан юм. Цэргийн эвслийн дүрэм ёсоор хүсэлтийг нь бүх гишүүн орон зөвшөөрснөөр баталгааждаг. Шведийн хүсэлтийг зөвшөөрөөгүй үлдсэн ганц улс нь Унгар байв. 

Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон "200 жилийн төвийг сахисан статусаа орхих түүхэн өдөр тохиож байна" хэмээн мэдэгдэв.  Тэрээр цааш нь Швед улс байгаа бүхнээ, итгэж байгаа бүхнээ хамгаалахын тулд НАТО-д элсэж байна нэмж хэлжээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Унгарын шийдвэр тус эвслийг илүү хүчирхэг, аюулгүй болгосон гэж мэдэгдэв.

Одоо Унгарын парламентын шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч батлан гарын үсэг зурах ёстой. Үүний дараа 31 гишүүнтэй цэргийн эвсэлд нэгдэх албан ёсны урилгыг Шведэд илгээх юм.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд