Сумдад нийт 318 резидент эмчийг ажиллуулахад 325 сая төгрөг зарцуулна

Сумдад нийт 318 резидент эмчийг ажиллуулахад 325 сая төгрөг зарцуулна

Өнөөдөр УОК-иос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал "Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2024 оны хоёрдугаар сарын 26-нд тушаал гаргаж, орон нутгийн захиалгаар, улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгаас суралцаж байгаа 318 резидент эмч нарыг орон нутгийн эмнэлгийн харьяалалд шилжүүлэхээр болсон. Хугацааны хувьд, гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад ажиллуулна.

Бид мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж, үндсэн цалинг нь бүрэн олгож, замын зардал, албан томилолтын мөнгийг олгохоор болсон. Энэ ажилд нийт 325 сая төгрөгийг зарцуулна. Орон нутгийнхан бэлтгэлээ хангаж, эмч нараа хуваарилан ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас долоон баг орон нутагт ажиллахаар бэлэн байдалд байна. Эмийн багцыг бэлдэж, орон нутагт ажиллах эмч нартаа өгнө. Олон улсын байгууллагад эмийн захиалга хүргүүлж, удахгүй ирнэ" гэлээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд