ТАНИЛЦ: ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУД

ТАНИЛЦ: ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУД

НОК-ын даргын 2024 оны нэгдүгээр сарын 9-ний халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд хүргүүлж, түүний дагуу зарим голын мөсийг механикаар зөөж байгаа. Энэ хүрээнд мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер 18 заалт бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсч, айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж батлуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд өгсөн байна.

Одоогийн байдлаар үерээс сэргийлж хотын хэмжээнд Сэлбэ гол дагуух Баянзүрх дүүргийн нэг, хоёрдугаар хороо болон 23, Сүхбаатаар дүүргийн нэгдүгээр хороо, АНУ-ын Элчин сайдын зүүн талд халиа дошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй.

Мөн Дэнжийн мянга орчмын нэг, гуравдугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувагт нийт 9000 м.куб мөсийг 3000 м.куб суваг татаж, далан босгожээ. Үүгээр ч зогсохгүй албаныхан далан хаалт босгож, мөс зөөх ажлыг хийж байгаа аж.

Нийт 2316 нэгж талбар, 341 хашаа байшин шар усны үер, халиа дошинд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан онцолсон. Үерийн эрсдэл өндөр Сэлбэ гол дагуух аж ахуйн нэгж байгууллагуудыг ч буулгаад эхэлсэн. Лаг шаврыг авах ажлыг цаашид хийхээр төлөвлөж байгаа аж.

ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД УРЬДЧИЛЖ МЭДЭЭ ХҮРГЭНЭ

Улаанбаатарт үерт өртөх эрсдэлтэй бүсийн судалгааг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хийж, нэгж талбар, хэмжээгээр нь гаргасан талаар өнгөрсөн оны наймдугаар сард мэдээлж байв.Тухайн үед нийслэлд уруйн үер буух эрсдэлтэй 75 байршил, үүний 20 нь өндөр эрсдэлтэй гэж тогтоогдсон гэсэн. Мөн шар усны үер буух эрсдэлтэй гурав, голын үер буух эрсдэл найман байршилд байгааг нэрлэсэн.

Тодруулбал, Нарангийн гол, Баруун, Зүүн салаа, Сэлбэ гол, Улиастайн голын ойролцоо 8,138 нэгж талбар уруйн үерт шууд өртөхийг анхааруулсан юм.

Энэ жил мөн бороо ихээр орсон үед тус байршлуудад үер буух өндөр эрсдэлтэй. Тиймээс тус бүсүүдэд амьдардаг өрхүүд албаныхны өгч байгаа зөвлөмж мэдээллийг тогтмол хүлээж авахаас гадна зайлшгүй нүүх шаардлагатай хшсэлт хүргүүлсэн тохиолдолд хүлээж авах нь зүйтэй юм. Ямартай ч уруйн үерийн эрсдэлтэй бүсүүдэд урьдчилж мэдээ сэрэмжлүүлэг хүргэх аж.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд