Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгджээ

Миягино дэвжээний зарим бөх зодог тайлахаа мэдэгджээ

Их аварга Хакүхогийн удирддаг Миягино дэвжээг хаах саналыг Сүмогийн холбоо хүлээж авсан билээ.

Миягино дэвжээг энэ сарын башёд түр удирдаж буй Тамагаки оякатагийн хэлснээр дэвжээг нь хааж бөхчүүдийг өөр багшид шилжүүлэх шийдвэрийг сонссон даруйдаа тус дэвжээний зарим бөх зодог тайлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Хакүхогийн шавь нарыг Ошима дэвжээ рүү шилжүүлэхээр төлөвлөж буйг Тамагаки мэдэгдсэн. Тэгвэл Кёкүтэнхо Н.Цэвэгнямын удирддаг тус дэвжээ шинэ бөхчүүдийг хүлээн авахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгджээ. 

зураг

 

Change.org

Миягино дэвжээг хаах шийдвэр гарсантай холбогдуулан change.org сайт дээр энэ шийдвэрийг эсэргүүцсэн япон иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Шавийнх нь үйлдсэн хэрэг багшид нь хамааралгүй, дэвжээг хаах шалтгаан биш гэж уг саналыг авч буй иргэн үзжээ. Одоогоор 6,262 хүн санал өгсөн байна.

 

Эх сурвалж: Hochi News, Japan Times



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд