Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-д ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн сонгууль гурван өдөр үргэлжилж буйгаараа онцлог.
Одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарласнаар олон нийт сонгуулийн үр дүнг аль хэдийнэ таамагласан гэхэд буруудахгүй.
Өнгөрсөн сард явуулсан судалгаагаар орос иргэдийн 75 хувь нь Путинд саналаа өгөхөд бэлэн гэсэн үр дүн гарчээ. Тэрбээр
- 1999-2000 онд Ерөнхий сайд,
- 2000-2008 онд Ерөнхийлөгч,
- 2008-2012 онд Ерөнхий сайд,
- 2012-өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн алба хашиж байна.
Үүнээс харвал Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг 20 жил хашсан бөгөөд энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал дахин зургаан жил Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх юм.
Путинээс гадна гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байна.
Николай Харитонов-ОХУ-ын парламентын доод танхим, Төрийн Думын гишүүн, Коммунист намаас нэр дэвшигч.
Леонид Слуцкий-Төрийн Думын гишүүн, ОХУ-ын Либерал ардчилсан намын (ЛДПР) удирдагч.
Владислав Даванков-Төрийн Думын дэд дарга бөгөөд нэр дэвшигчдээс хамгийн залуу нь.