“ШИНЭС” МОД БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

“ШИНЭС” МОД БЭЛТГЭСЭН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.11-ээс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд) 33.308 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 346 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Өмчлөх эрхийн эсрэг 151, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 34, бусад 16 хэрэг байна. 

Шийдвэрлэсэн зарим хэргээс дурдвал:

Экологийн цагдаагийн албанаас иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газраас 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хууль бусаар ашигт малтмалын эрэл, хайгуул олборлолт хийж газрын хэвлийд халдаж, 2.329.834 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 

Мөн иргэн Э нь Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт энэ оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж,  6.200.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 

Иргэн А нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 2,683,668 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 

Иргэн Б нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3,688,666 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 

Иргэн Н нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сумын нутаг дэвсгэрт байх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос энэ оны 01 дүгээр сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 3,292,526 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.

Иргэн Л нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж ойн санд 738.872 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 

Иргэн Б нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс энэ оны 02 дугаар сарын 04-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж 960.533 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд