Өнөөдөр зарим нислэгийн цаг өөрчлөгдөж магадгүй

Өнөөдөр зарим нислэгийн цаг өөрчлөгдөж магадгүй

Нийслэл орчим их хэмжээний цас орсонтой холбоотойгоор гадаад руу зорчих иргэдэд анхааруулга зөвлөмжүүдийг холбогдох газруудаас хүргэж байна.

МИАТ ТӨХК-иас Улаанбаатар хотод ойролцоогоор 2.2 см цас орж, авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч байгаа тул зорчигчдыг авто замын түгжрэлийг тооцон анхаарал болгоомжтой явж, нислэгийн хуваарьт цагаас 2-3 цагийн өмнө Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр хүрэлцэн ирэхийг анхаарууллаа.

Мөн цаг агаарын байдлаас шалтгаалж зарим нислэгт зайлшгүй цагийн өөрчлөлт зохицуулалт хийж болзошгүй гэж мэдэгдээд байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд