Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тайваньд болсон 7.4 магнитудын газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар Хуалянь мужид нийт 9 хүн нас барж, 1000 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн уулын хөрсний гулгалт үүсэж, Тапоко Хуалянь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 54 ажилчин болон Тапоко зочид буудалд байсан 24 хүн овоорсон том хад чулууны дунд гацжээ. Тус мужийн Гал түмэртэй тэмцэх газрын мэдээлснээр 210 гаруй уурхайн ажилчин нурангад дарагдаад байна. Дөрөвдүгээр сарын 3-ны орон нутгийн цагаар 08:00 цагт болсон 7,4 магнитудын газар хөдлөлтийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна. Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний Паркад алхалт хийж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алджээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж. 1999 оны есдүгээр сарын 21-нд болсон 7,7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдлийн улмаас 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтжээ. Олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойш тохиолдож байгаа хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээллээ.