Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын нэг болох “Tesla” олон улсын нийт ажилчдынхаа 10 хувийг цомхотгох болсон байна. Сүүлийн үед тус компанийн борлуулалт буурч, бусад компаниудаас цахилгаан машины өрсөлдөөн нэмэгдэж буй.
“Tesla”-гийн захирал Илон Маск “Таван жил тутам бид компанийнхаа дараагийн үе шатанд зориулж өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг” гэж Х платформ дээр бичжээ. Тус компанийн хоёр ахлах, тодруулбал зай хураагуур хөгжүүлэлтийн дарга Дрю Баглино болон олон нийтийн бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч Рохан Пател нар ажлын байраа өгч буйгаа мэдэгдсэн байна.
Маск хамгийн сүүлд 2022 онд ТУЗ-ийн гишүүд эдийн засгийн төлөвт итгэл маш байгаа учир цомхотгол явуулна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч “Tesla”-гийн ажилчдын тоо 2021 оны сүүлд 100 мянга гаруй байсан бол 2023 оны төгсгөлд 140 мянгад хүрчээ.
Тэгэхээр тус компани 14 мянга гаруй ажилтнаа энэ удаа цомхотгоно гэсэн үг. Маск цомхотголын талаар ажилчдадаа бичиг илгээсэн юм. Тэрбээр тус бичигт “Бид компанийнхаа өсөлтийн дараагийн үе шатанд бэлтгэхийн тулд зардлаа бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд бүх талаас бодож үзэх нь чухал” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters