Гүржийн парламентын гишүүд зодолдов

Гүржийн парламентын гишүүд зодолдов

Гүржийн эрх баригч нам барууны орнуудын шүүмжлэлд өртөж, дотоодод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн "гадны нөлөөг ил тод байлгах хуулийг” парламентаар хэлэлцүүлэх гэж оролдсон нь гишүүдийг гар зөрөхөд хүргэжээ. Даваа гарагт телевизээр цацагдсан бичлэгт эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намын бүлгийн дарга Мамука Мдинарадзег хуулийн талаар санал дүгнэлтээ танилцуулж байхад сөрөг хүчний гишүүн Алеко Елисашвили нүүр рүү нь цохисон байна.

Элисашвилийн үйлдлийг парламентын ордны гадаа жагсагчид уухайлан угтаж байгаа бичлэгийг ч телевизээр харуулжээ. Даваа гарагийн орой иргэний нийгмийн байгууллагуудын уриалсан эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн хэзэн зуун хүн парламентын ордны гадаа цуглараад байсан юм.

"Гүржийн мөрөөдөл" нам энэ сарын эхээр гадаадаас мөнгө хүлээн авсан байгууллагуудыг "гадны агент" гэж бүртгэх, эс бөгөөс торгууль ногдуулах хуулийг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн юм. Сөрөг хүчнийхэн уг баримт бичгийг "Оросын хууль" гэж үзэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт “Эрх чөлөөний марш” нэртэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад 10 мянган хүн оролцжээ. Өнгөрсөн онд уг хуулийн төслийн анхны хувилбарыг хэлэлцэх үед олон нийт мөн эсэргүүцэж байсан билээ. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд