Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнөөдөр /2024.04.19/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Маргааш нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.