Дондог, Дулам хэмээх нэртэй өнчин хоёр бамбарууш нойрноосоо сэржээ

Дондог, Дулам хэмээх нэртэй өнчин хоёр бамбарууш нойрноосоо сэржээ

Баавгай нь хүйтний улиралд хэдэн сар дарааллан ичдэг онцлогтой амьтан.

Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газарт Дондог, Дулам хэмээх нэртэй хоёр  өнчин бамбарууш нэг сар унтаад сэржээ.

"Их өлссөн шинжтэй орилоод, хоол ундаа хайгаад л сүртэй байдаг юм байна" хэмээн эх сурвалж мэдээллэжээ.

 Үүнээс харахад ойн дагалт баялгийн тодорхой хувийг байгальд нь үлдээхгүйгээс өлсгөлөн байгаа амьтдад айл бараатах, малруу дайрах гэх мэт сөрөг үр дагавар үүсч байна. Иймд зэрлэг амьтдад бидэнтэй зэрэгцэн оршдог гэдгийг хүн бүр ойлгож самар, жимсийг үлдээж хамт оршин амьдарцгаая. 

                                                                                                                                             Эх сурвалж:Бат-Өлзийн Бат-Эрдэнэ



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд