Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Газын зурвас дахь дайныг сурвалжилж буй Палестины бүх сэтгүүлчид олголоо.“Гэрэл гэгээ, итгэл найдвар бөхөөд буй энэ цаг үед Газын зурваст үүсээд буй хямралыг тийм аймшигтай нөхцөлд сурвалжилж буй Палестины сэтгүүлчдэд эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн сацуу тэднийг үнэлж байгаагаа илтгэсэн хүчтэй мессежийг өгөхийг хүсэж байна. Хүн төрөлхтний хувьд бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө гаргаж буй тэдний эр зориг, үүрэг амлалтад асар их өртэй” гэж хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүдийн олон улсын шүүхийн дарга Маурисио Вейбель хэлэв.
ЮНЕСКО-гийн тэргүүн Одри Азулей хэлэхдээ, “хүнд хэцүү, аюултай нөхцөлтэй нүүр тулж буй сэтгүүлчдийн эр зоригийг үнэлэн энэхүү шагналыг олгож байна гэлээ. АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос /CPJ/ мэдээлснээр, Газын зурваст өнгөрсөн оны 10 дугаар сард дайн эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагын 97 ажилтан амь үрэгдсэний 92 нь палестинчууд байжээ.Өнгөрсөн 10 дугаар сарын 7-ны өдөр ХАМАС бүлэглэлийнхэн Израил руу гэнэтийн дайралт хийсний улмаас 1170 хүн амиа алдсаны дийлэнх нь энгийн иргэд байсан гэж Израилийн албан ёсны тоо баримтад мэдээлжээ. Израилын талын тооцоолсноор, зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хүмүүсээс 129 нь Газад байсаар байна. Харин Израилын талаас ХАМАС бүлэглэлийн эсрэг хийж буй довтолгооны улмаас Газын зурваст 34 596 хүн амиа алдсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд гэж ХАМАС-ын харьяа Эрүүл мэндийн яам мэдээлжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг