Бид ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг

Бид ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг

ХСҮТ: Монгол Улсын хувьд  таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас бардаг. 2023 онд 4556 хүн хавдрын оношоор нас барсан. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийн 185 орноос нэгдүгээр байрт жагсаж буй. Түүнчлэн ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлээд байгаа юм. Нийт хавдраар өвчлөгсдийг хүйсийн хувьд авч үзвэл 51.7 хувь нь эрэгтэй, 48.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Эрэгтэйчүүдийн хувьд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бөөр, бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхай, тархи, давсаг, лейкеминий хавдраар өвчлөх нь түгээмэл байгаа юм. Харин эмэгтэйчүүд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэс, бөөр, улаан хоолой, бамбай, өндгөвч, нойр булчирхайн хавдраар өвчлөх нь түгээмэл байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд