Хачгаар дамжих халдвараас сэргийлье

Хачгаар дамжих халдвараас сэргийлье

Хачгийн идэвхтэй үе эхэлж байгаа тул хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэхийг ЗӨСҮТ зөвлөж байна.Монгол улсад 2005 оноос хойш гурван төрлийн хачигт халдвар болох хачигт энцефалит, боррелиоз,риккетсиоз зэрэг халвдар бүүтгэгдсэн байдаг. Хачгаар дамжих халдвар нь хачгийн идэвхтэй үетэй давхцаж буюу 4-10 дугаар сард идэвхждэг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Цайвар өнгийн тод хувцас өмсөхөд биед ассан хачгийг амархан олж харах боломжтой.
  • Урт ханцуйтай цамц, малгай, өмд өмсөх, өмдний түрийг оймсон дотроо хийх, эсвэл урт түрийтэй гутал өмсвөл биед хачиг асахаас хамгаална.
  • Халдвар дамжуулагч хачгуудын тархалттай бүс нутагт явахдаа 2-3 цаг тутамд биедээ хачиг бий эсэхийг шалгах.  Биеийн нимгэн арьстай, хөлсөрхөг хэсгүүдийг сайтар шалгах хэрэгтэй.
  • Хачигт энцефалитын өвчний голомттой нутгийн оршин суугчид, уг нутагт зорчигч нар хачигт энцефалитын эсрэг дархлаажуултад бүрэн хамрагдах шаардлагатай. Уг өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

Ямар үед хачигт хазуулах эрсдэлтэй вэ?

  • Ой модонд зугаалах, мод бэлтгэх, жимс, эмийн ургамал түүх
  • Ямаа самнах, хонь хяргах, ноос, ноолуур боловсруулах

Хэн эрсдэлд өртөх вэ?

  • Голомтот нутагт аялагч, зорчигч, оюутан залуус
  • Голомтот нутгийн эрсдэлт бүлгийн хүн ам
  • Хөдөө аж ахуй, барилга, геологи хайгуулын, модны аж ахуй эрхлэгчид
  • Эрүүл мэндийн байгууллагын болон цэрэг, онцгой байдлын ажилтнууд
  • Ноос, ноолуурын үйлдвэрт ажиллагсад

Хэрвээ та хачигт хазуулсан тохиолдолд хазуулснаас хойш 1-14 хоногийн дараа халуурах, толгой өвдөх, тууралт гарах, ядрах, үе мөч, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандаарай.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд