Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Air India Express" компанийн бүхээгийн багийн 100 орчим ажилтан энэ долоо хоногийн эхээр өвдсөн тул 85 нислэг цуцлагджээ. Мягмар гаригийн орой цаг хугацаа хэтэрхий тулсан үед 100 орчим ажилтан өвчтэй гэдгээ мэдэгдсэн нь олон мянган зорчигчийн аяллын төлөвлөгөөг тасалдахад хүргэв.
Компанийн хэвлэлийн төлөөлөгч Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ "Энэ гэнэтийн нөхцөл байдлаас үүдээд зорчигчдод учирсан хүндрэлийг багасгахын тулд бид бүх хүчээ дайчилж байна. Бүхээгийн багийнхантай үргэлжлүүлэн ажиллах боловч олон мянган зорчигчид ноцтой хүндрэл учруулсныг нь авч үзээд, зарим хүний эсрэг зохих арга хэмжээ авна" гэжээ.
"Air India Express" нь долоо хоног бүр 2500 гаруй нислэг үйлддэг. Энэтхэгийн засгийн газар 2022 оны нэгдүгээр сард "Air India Express"-ийг Тата группт худалдсан бөгөөд энэ нь "Air India"-ын охин компани юм. Тиймээс "Air India" компани 20 чиглэлд нислэг үйлдэж, туслана гэдгээ илэрхийлжээ.
Бүхээгийн багийнхны гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог саяхан өөрчилсөн. Үүнд зарим хүн сэтгэл дундуур байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр "Байгууллагад цөөн хэдэн өөрчлөлт орсон. Гэхдээ энэ үйл явдал нь маш том гэнэтийн зүйл боллоо" гэжээ.