Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Toyota Motor корпорац нь Toyota Industries корпорацаас тусдаа 1930-аад оны үед үүсэн байгуулагдсан боловч Toyota Industries-ын хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Даваа гарагт хийсэн хэвлэлийн хурал дээр Toyota Industries-ын Ерөнхийлөгч Койчи Ито хэрэглэгчдээсээ хүлцэл өчиж, хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн билээ. Учир шалтгаан нь Японы тээврийн яам Toyota Industries корпорацын үйлдвэрлэсэн автомашинуудын хөдөлгүүрийн хүчин чадлын мэдээлэлд алдаа гарсантай холбогдуулан хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулсан үйл ажиллагааны засварын захиалга авах, олноор үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох зэрэг шийтгэлийг Toyota Industries компанид оногдуулахаар болжээ.