Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНСУ-д ажиллах болон оршин суух визгүй амьдарч байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ.
Тус улсын цагдаагийн байгууллага болон Цагаачлалын албаны хүмүүс энэ сарын 11-нд тус шөнийн клубт шалгалт хийн оршин суух эрхгүй 61 хүнийг ийнхүү саатуулан баривчилсан байна. Эдгээр этгээдээс хоёр нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг мөн холбогдох албанаас мэдээлжээ.
Энэхүү шөнийн цэнгээний газрын Солонгос эзэн гадаад иргэдийг хууль бусаар ажиллуулдаг гэх мэдээлэл албаны хүмүүст иржээ. Олон нийтийн анхаарлыг татахгүйн тулд клубээ зөвхөн гадаад хүмүүст зориулан захиалгаар ажиллуулж байсан тус Солонгос эзнийг Цагаачлалын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа болон шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт дууссаны дараа баривчилагдсан хүмүүсийг Солонгосоос албадан гаргаж, тус улсад нэвтрэх эрхийг дор хаяж 5 жилээр хориглох төлөвтэй байна.
Тус улсад хууль бусаар амьдрах гадаад иргэдийн тоо тогтмол өсөж, 2023 онд түүхэндээ анх удаа 420 мянгад хүрчээ. 10 жилийн өмнө уг тоо 200 мянга орчим байсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.