ЦООХОР ИРВЭСИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

ЦООХОР ИРВЭСИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.05.13-аас 05 дугаар сарын 19-ний өдрүүдэд) 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 350 хэргийг хүргүүлсэн байна.

Энэ оны 03-р сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу “Эмээлт” мал махны захын орчимд нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаль орчинд 44.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоогоод байна. Уг хэрэгт холбогдсон иргэн О-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд