Казахстаны контент бүтээгч Нұргелді Кердешов монгол дээлтэй бичлэг оруулжээ

Казахстаны контент бүтээгч Нұргелді Кердешов монгол дээлтэй бичлэг оруулжээ

Монгол үзэгчдийн үзэх дуртай контент бүтээгч Нұргелді Кердешов нь Казахстаны иргэн бөгөөд Tiktok сувагтаа 5.4 сая дагагчтай инфлюнсер юм. Тэрбээр аавтайгаа хамт хөгжилтэй бичлэг оруулдгаараа олонд танигдсан. Саяхан өөрийн сувагтаа дэмжигчээс нь илгээмжээр ирсэн Монгол үндэсний дээлийг өмссөн бичлэгээ оруулсан байна. Мөн илгээмжийн эзэнтэй LIME аппликэйшнийг ашиглан утсаар ярьж, талархсан сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тус контентыг бүтээхэд LIME - Виртуал оператор хамтран ажилласан бөгөөд олон улсад сая сая дагагчтай инфлюнсерийн сувгаар үндэсний дээлээ сурталчлан таниулсан сонирхолтой хамтын ажиллагаа болжээ.

дараах холбоосоор бичлэг үзнэ үү. https://www.facebook.com/watch/?v=1156808402236109



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд hurts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Трэнд